"Бөхийн өргөө", "Мишээл экспо"-д урлагийн тоглолт болохгүй
- 2018-04-02
- Нийгэм
- 1

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас "Бөхийн өргөө"," Мишээл экспо" зэрэг зориулалтын бус газар урлагийн тоглолт зохион байгуулахгүй байх талаар албан бичгийг уг газруудад хүргүүлэхээр болсон байна.
Өнгөрсөн сард “Мишээл экспо” төвд зохион байгуулсан "Хурд" хамтлагийн тоглолтын үеэр тааз нурсан. Энэ мэтчилэн зориулалтын бус газарт урлагийн тоглолт зохион байгуулах нь иргэдийн эрүүл мэндэд эрсдэлтэй учраас мэргэжлийн байгууллагаас арга хэмжээ авч эхэлжээ.
Дээрх газруудад агааржуулалт, гэрэлтүүлэг, суудлын зохистой байдал гээд маш олон талын үнэлгээ, дүгнэлтийг өгч байгаа юм байна.
Б.Саруул

Сэтгэгдэл (1)
сайн (182.160.34.90)
Сайн байна Энэ тун зөв бөхийн өргөөнд тоглолт хийхээр юу гээд байгаа нь сонсогддгогүй сандал тух муутай онцгүй юм байна лээ