Францын гэрэл зурагчин Монголыг мориор туулжээ

Адал явдалд дурлагч, гадаад ертөнцийн сонин хачныг гайхамшигт дурандаа буулгагч Францын гэрэл зурагчин, аялагч Пейен Гротти Монгол орноор аялсан байна. Пьень Гроттид манай улс сонирхолтой санагдаж, нийгмийн тухай ойлголтыг дахин эргэцүүлэхэд хүрчээ. Тэрбээр улс бүрийн соёл бүхэн нь өвөрмөц, бусдаас ялгарах онцлогтойг Монголд жуулчлахдаа илүү ойлгосноо цахим хуудастаа бичсэн аж. “Монголын тухай сонсч байгаагүй бөгөөд энэхүү аялал нь соёл иргэншил, хүмүүсийн амьдрал болон газар нутгийн талаарх туршлага болон үлдлээ. Энэ орны газар нутаг нь төгсгөлгүй мэт уужим санагдсан. Монголын ард түмний надад өгсөн бүхэнд талархаж байна. Хүн төрөлхтөн болоод байгаль дэлхийн харилцан уялдаа холбоог гэрэл зургийн хальсандаа буулгахад сонирхолтой байдаг” хэмээн Пейен Гротти нийтлэлдээ онцолжээ. Адал явдалд дурлагч Пейен Гротти өнгөрсөн оны есдүгээр сард Монголд ирж хоёр сар аялаад буцсан байна.

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)