С.Баярцогтыг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорихоор болжээ
- 2018-04-03
- Нийгэм
- 3

Сангийн сайд асан С.Баярцогтыг энэ сарын 1-нд цагдан хорьсон. Түүнийг үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал сая боллоо. Улмаар түүнийг үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэр гаргалаа. Шүүх хурлын дараа түүний өмгөөлөгч Г.Орхон "Миний үйлчлүүлэгч С.Баярцогтыг энэ сарын 1-нд гэрчээр мэдүүлэг авна гэж АТГ дуудсан. Мэдүүлэг авч дуусаад шууд хорьсон. Өчигдөр яллагдагчаар татсан тогтоолоо танилцуулсан.
Одоогоор Эрүүгийн хуулийн 20.3, 22.1.3 буюу зохион байгуулалттай бүлэглэлд оролцсон, албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр шалгаж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Өнөөдрийн хувьд прокурорын зүгээс С.Баярцогт гэдэг хүнийг нэмж 30 хоног цагдан хорьж шалгах нь зүйтэй гэсэн санал гаргасан. Бид үүнтэй санал нийлээгүй. Харамсалтай нь шүүх цагдан хорих нь зүйтэй гэсэн шийдвэр гаргалаа.
Б.Саруул

Сэтгэгдэл (3)
Zochin (59.153.113.158)
Nasaar ni horih ch bagadna shv
(43.228.128.195)
Өмгөөлөгч олдож байгаа нь их юм даа аягүй бол хужаа өмгөөлөгч байлгүй дээ
(202.179.24.130)
oo huurhii haramsaj bn ene zaluud