Гадаад паспортын үйлчилгээг дүүргүүд рүү шилжүүлнэ

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар гадаад паспорт захиалах хүмүүсийн очир дараалалд байнга дарагдаж байдаг газар билээ. Өдөрт 400 гаруй шинэ гадаад паспорт хэвлэдэг, дунджаар өдөрт 800 гаруй үйлчлүүлдэг гэх статистик бий.  Тэгвэл төвийн зургаан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс энэ сарын 9-ны өдрөөс эхлэн гадаад паспортын үйлчилгээ үзүүлэхээр болжээ. Гадаад паспортын үйлчилгээг дүүргүүдэд шилжүүлэхээр болсон талаар маргааш 10.30 цагаас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас хэвлэлийн хурал хийж, дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.

Б.Цэнгэл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)