Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгоно

Өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй 0-18 насны нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохоор боллоо. Уг шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гарган, УИХ-ын тогтоолын төсөл боловсруулжээ. Тогтоолын төслийг УИХ-д ойрын хугацаанд өргөн барих аж. Ингэснээр ирэх сарын 1-нээс тооцож олгох бөгөөд шаардлагатай хөрөнгийг энэ оны төсөвт зохицуулалт хийж олгохоор болов. Түүнчлэн 2019 оноос жил бүрийн төсөвт тусгаж байхаар шийдвэрлэлээ. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд олгох тохиолдолд 228 мянга орчим хүүхэд нэмэгдэх юм байна.

Тодруулбал, 860 мянган хүүхэд буюу амьжиргааны төвшний дундаж хэрэглээтэй бүлгийн бүх хүүхэд хамрагдах боломжтой болох аж. Мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгоход 41 тэрбум төгрөг нэмж шаардагдах бөгөөд 2018 оны төсөвт тодотгол хийхгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

М.ЦАЦРАЛ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)