Монгол, Хятадын хилийн боомтууд өнөөдөр амарна
- 2018-04-05
- Нийгэм
- 0

Өнөөдөр БНХАУ-ын “Ханш нээх” баярын өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан Монгол-Хятадын авто замын боомтууд өнөөдөр амарна. “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу энэ зохицуулалтыг хийж буй юм.
Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.

Сэтгэгдэл (0)