Өнөөдрөөс 10 цэгт гадаад паспортын захиалга авч эхэллээ
- 2018-04-09
- Нийгэм
- 0

Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай үзүүлж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах зорилгоор 2018 оны 04 сарын 09-ний өдрөөс эхлэн гадаад паспортаа төвийн 6 дүүрэг, Дүнжингарав, Драгон, Мишээл, 7-н буудлын Оргил худалдааны төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн Улсын бүртгэлийн хэлтэст харьяалал харгалзахгүй захиалж, захиалсан газраасаа авах боломжтой болсон.
Харин Зуун айлд байрлах ОӨУБЕГ-ын үйлчилгээний нэгдүгээр байранд гадаад паспортын үйлчилгээ үзүүлэхгүй юм. Нэг цэгт төвлөрч байсан үйлчилгээг сааруулж, 10 цэгээр дамжуулан иргэдэд үйлчилнэ. Харин гадаад паспортын хугацааны сунгалтыг Зуун айл дахь Гадаад паспортын хэлтэс үзүүлэх аж.
Б.Саруул

Сэтгэгдэл (0)