Сувилагч нарын цалинг нэг сая төгрөг болгох шаардлагатай
- 2018-04-06
- Эрүүл мэнд
- 0

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын 2017 оны 29 дүгээр тогтоолын тав, зургаадугаар заалтыг хүчингүй болгохыг шаардлаа. Энэ тогтоолоор сувилагч нарын цалинг 4000-5000 төгрөгөөр нэмэх, тэтгэвэрт гарсан албан хаагчийн оронд шинээр хүн авах боломжгүй байна. Товчхондоо төрийн үйлчилгээ чанаргүй явах нөхцөлийг бүрдүүлээд буйг тус холбооны дарга Б.Мягмар хэлж байна.
Нэг сувилагч 6-7 хүнд үйлчлэх стандарттай байдаг төдийгүй харин одоо 20-30 хүн үйлчилж, 2-3 хүний ажлыг давхар хийдэг. Энэ их ачаалалтай дүйцэхүйц цалин авч чадахгүй байгаагаа сувилагчдын төлөөлөл дуулгалаа.
Сувилагч нар өнөөдрийн байдлаар татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд гар дээрээ нэг талдаа 200 хүрэхгүй мянган төгрөг авдаг. Цалинг хамгийн багадаа нэг сая төгрөгт хүрэхгүй бол Монгол Улсад ажиллах сувилагч олдохоо болилоо. Ард иргэдэд сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлдэг хүмүүс мэргэжлээрээ ажиллахгүйд хүрээд байна. Тиймээс төр засгийн зүгээс Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг бодитой, шударгаар үнэлэх тогтолцоог нэн яаралтай шийдвэрлэхийг шаардаж байна” гэв.
Сувилагчийн орон тоог 9000-аар нэмэгдүүлэх, ангилал, зэрэглэл, доод жишгийн шинэчлэх, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсийг 50 хувиас доошгүйгээр нэмэгдүүлэх ажлыг энэ сарын 15-ны дотор эхлүүлэх зэргийг тэд шаарджээ. Хэрэв тэдний шаардлагад хариу өгөхгүй бол тавдугаар сарын 12-ноос эхлэн ажил хаялт эхлүүлж, эмч, бусад ажилтнууд ч тэмцэлд нэгдэхээ илэрхийлсэн байна.
Б.Саруул

Сэтгэгдэл (0)