Mонголын Үнэн сонины сэтгүүлчийн нийтлэл уралдаанд тэргүүлэв

ДЭМБ, Эрүүл мэндийн яам хамтран Дэлхийн эрүүл мэндийн өдрийг угтаж, “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт” уриан дор сэтгүүлчдийн дунд зарласан шилдэг нийтлэлийн уралдаанд “Монголын үнэн” сонины сэтгүүлч С.Юмсүрэнгийн “Эрүүл энхийн манаанд зөвхөн эмч нар зогсох уу эсвэл гурван саяулаа юу” нийтлэл тэргүүн байр эзэллээ. Уралдааныг өнгөрсөн сарын 15-наас энэ сарын 2-ныг хүртэл зохион байгуулсан юм.

Уралдаанд нийт 39 бүтээл ирүүлснээс 18 нь радио, телевизийн нэвтрүүлэг, 21 нь сайт, сонины нийтлэл байжээ. Нэвтрүүлгийн төрөлд UBS телевизийн баг “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний хүртээмж” нэвтрүүлгээрээ тэргүүн байр эзэлсэн бол нийтлэлийн төрөлд манай сэтгүүлчийн бүтээл ийнхүү шалгарсан байна.

М.ЭНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (103.26.195.93)

    2018-06-05

    Энэ авгай улсын мөнгөөр хаалтын гэрээ байгуулааад зогсохгүй, олон улсын байгууллагын мөнгөөр хүртэл сэтгүүлчдийг авилгалдчих юм аа