БНСУ-д хулгайн хэргээр Монголын хоёр иргэнийг саатуулжээ

Өмнөд Солонгос улсын Вонжү хотын цагдаагийн газрын ажилтнууд Монгол Улсын хоёр иргэнийг хулгайн хэргээр саатуулсан тухай мэдээлэлжээ.

Солонгос улсад гурван сарын аялал жуулчлалын визээр очсон 45, 50 настай хоёр эрэгтэй бөгөөд цагдаагийн газраас Монгол иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэж, тэдний дугуй хулгайлж буй бичлэгийг өнөөдөр олон нийтэд үзүүлсэн байна.

Монгол иргэд нь оройн цагаар Вонжү хотын орон сууцны хорооллоор хэсч, иргэдийн орцонд цоожгүй орхисон дугуйнуудыг хулгайлж байсан ба энэхүү үйлдэл нь орц болон лифтэнд байдаг хяналтын камеруудад бичигджээ.

Цагдаагийн газрын мэдээлэлсэнээр тэд таван удаагийн үйлдлээр 1.500.000 төгрөгөөр үнэлэгдэх таван дугуй хулгайлж, хулгайлсан дугуйгаа каргогоор Монгол руу илгээсэн байна.

Хулгай хийсэн Монголчууд "Дугуйг эх орондоо очоод хэрэглэх зорилготой байсан" гэж хэлсэн боловч цагдаагийн газрын ажилтнууд "Тэд дугуйг Монголд очоод зарж борлуулах зорилгоор хулгай хийсэн бөгөөд мөрдөн байцаалтаас оргон зайлах үндэслэлтэй тул тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн баривчилсан" гэж мэдээлэлжээ.

Б.Саруул

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)