Бага ангийн хүүхдүүд дэлгүүрээс хулгай хийжээ
- 2018-04-11
- Нийгэм
- 0

Сонгинохайрхан дүүргийн 18 хороонд байрлах нэгэн хүнсний дэлгүүрээс дөрөвдүгээр ангийн найман эрэгтэй хүүхэд хулгай хийжээ. Тодруулбал, Орой ажил тарах үед өөртөө үйлчилдэг дэлгүүрээс чихэр, шоколад хулгайлан авсан байна.
Ингэхдээ, тэдний нэг нь хүнсний бараа авч бусад нь халхавч хийн дэлгүүрт байсан иргэдийг хууран мэхэлсэн үйлдэл гаргажээ.
Тэднийг хяналтын камер илрүүлэн, сагсан бөмбөг тоглож байхад нь барьж, саатуулсан байна. Сурагчдаас цагдаагийн ажилтан байцаалт авсны дараа эцэг, эхэд нь хүлээлгэн өгчээ.

Сэтгэгдэл (0)