Л.Пүрэвбаатарын бариулсан хаусыг хураана

 “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нэхэмжлэлтэй, тус нийгэмлэгийн даргаар ажиллаж байсан иргэн Л.Пүрэвбаатарт холбогдох маргааныг нийслэлийн Давж заалдах шатны шүүхээр хэлэлцэж шийдвэрлэлээ. Л.Пүрэвбаатар нь “УБТЗ”-ын даргаар ажилласан хоёр жилийн хугацаанд 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй тансаг зэрэглэлийн хаусыг Зайсангийн аманд захиалан бариулж, улмаар эзэмшиж байжээ.

Энэ нь холбогдох хуулийн зүйл заалтыг зөрчсөн үйлдэл гэж үзсэн “УБТЗ” нийгэмлэгийнхэн шүүхэд хандсан байна. Нийслэлийн Давж заалдах шатны шүүхээс тус байгууллага бусдын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгийг шаардах эрхтэйг онцолж, Л.Пүрэвбаатар уг хаусыг эзэмшиж ашиглах эрхгүй тул нэн даруй суллаж, “УБТЗ”-д эргүүлэн олгохоор шийдвэр гаргасан байна. Өндөр үнэтэй дээрх хаусыг дуудлага худалдаагаар зарж, олсон орлогыг төмөр замын ажилтан, ажилчдыг орон сууцжуулах хөнгөлөлттэй зээлд ашиглах аж.

Д.МӨНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)