Б.Баатархүү: “Понзи” хэмээх залилангийн сүлжээнээс болгоомжлоорой

Манай улсад янз бүрийн сүлжээгээр дамжсан залилангийн гэмт хэрэг цөөнгүй гарах болсон. Түүний нэг нь “Понзи” хэмээх луйврын шинжтэй арга хэмжээ юм. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.БААТАРХҮҮГЭЭС тодрууллаа.

-Манай улсад үйл ажиллагаа явуулдаг “Стейнфорд трайдинг техноложис” компанийн талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Тус компани нь Ирланд улсад бүртгэлтэй гэх боловч тус улсын Төв банкнаас ийм мэдээлэл олдоогүй, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүйг тогтоосон. Тэдний Монголд явуулж буй үйлдэл нь сүлжээний бизнесээс арай өөр төрлийн, иргэдэд хөрөнгө оруулалт хийх нэрийдлээр луйвар, залилангийн хэрэг үйлдэж байж болзошгүй юм. Тиймээс ямар байдлаар хөрөнгө оруулж байгаагаа тодорхой мэдээлэхгүй, тантай зөвхөн хувь, ашиг ярьж байгаа бол “Понзи” залилангийн сүлжээ нуугдаж байж болохыг анхаарах хэрэгтэй. Дээрх компани манайд орж ирээд 11 сар болж байна.

-Энэ хугацаанд хэчнээн хүн тус компанид хөрөнгө оруулсан байна вэ?

-Бидний мэдэж байгаагаар 4500 орчим хүн хөрөнгө оруулсан байгаа юм. “Стейнфорд трайдинг техноложис”-ийн Монгол дахь салбарынхны тайлбарласнаар хөрөнгө оруулалтаа толгой компанид төвлөрүүлж, ашгаа хийсний дараа ногдол хуваарилдаг юм байна. Гол нь хөрөнгө оруулагч болон түншүүддээ зориулсан программ хангамж, хиймэл оюун ухаан дээр суурилан арилжаанд оролцдог нь маш эрсдэлтэйг харуулж байгаа хэрэг. Тиймээс юунд хөрөнгө оруулж, таны мөнгө эргэж төлөгдөх, цаад компани хөрөнгө санхүүгийн чадавхитай эсэхийг сайтар судлах шаардлагатайг иргэддээ анхааруулж байна.

Д.Мөнх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)