Төрийн албан хаагчид “Зөрчлийн тухай хууль”-ийн сургалтанд хамрагдлаа...

Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төв нь өөрийн албан хаагчдыг чадавхжуулж, тэднийг мэдлэг мэдээллээр хангах зорилгоор дотооддоо мэргэжлийн байгууллагуудтай хамтран сургалт арга зүйн зөвлөгөөг тогтмол зохион байгуулдаг.

Энэ удаад нийт албан хаагчдад зориулан дүүргийн Насан Туршийн Боловсролын Төвтэй хамтран “Зөрчлийн тухай хууль” сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа.

Сургалтын гол агуулга нь захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, хүн хуулийн этгээдэд ногдуулах шийтгэлийн хэмжээ, зөрчлийн тухай хуулийн зорилго, хамрах хүрээ, агуулга болон бусад хуулийн уялдаа холбоо зэрэгт чиглэсэн байсан нь хэрэгцээт мэдээлэл болж чадсан юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)