Зөвшөөрөлгүйгээр төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулсан зөрчлийн талаарх мэдээллийг 70128012 дугаарт мэдэгдээрэй

Жолоочид дэлгүүрт орлого оруулсныхаа төлөө, зах худалдааны төвийг нь сонгон үйлчлүүлснийхээ төлөө 500-3000 төгрөг төлж, автомашинаа зогсоолд байрлуулж байна. Гэтэл ЭНД нэрлэсэн 27 зогсоолоос бусад нийтийн эзэмшлийн зам талбайд жолоочид үнэ төлбөргүй машинаа байрлуулах эрхтэй.

Тэгвэл нийтийн эзэмшлийн зам, талбайн орц, гарцыг хааж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулсан зөрчлийн талаарх мэдээллийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 70128012 дугаарын утсаар өгч болох юм байна.

Б.Анир

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)