Д.Баярсайхан: Төрийн банк төлбөр төлөх ямар ч асуудал байхгүй
- 2018-04-18
- Нийгэм
- 0

Э.Сүрэнгийн нэхэмжлэлтэй Төрийн банкинд холбогдох шүүх хурал өчигдөр Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд болсон. Уг шүүх хурлаас гарсан шийдвэрийг өнөөдөр Төрийн банкны удирдлагууд сэтгүүлчдэд танилцууллаа.
Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан мэдээллийн эхэнд “Төрийн банктай холбогдсон Ш.Батхүүгийн асуудлыг Эрдэнэтийн Стандарт банктай холбогдсон хэрэгтэй хамт шалгагдаад яваад байна. Манай банкны зүгээс тус хэргийг тусад нь шалгаач ээ гэж хүсэж байгаа. Төрийн банк төлбөр төлөх ямар ч асуудал байхгүй. Төрийн банк төлбөрт унаагүй гэдгийг хэлмээр байна. Хамгийн гол нь Төрийн банк аваагүй зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй. Шударга ёс гэж байдаг бол бид хариуцлага хүлээхгүй гэдэгт итгэлтэй байгаа" хэмээн хэллээ.
Б.Анир

Сэтгэгдэл (0)