"Саруул" хотхонд амиа алдсан бүсгүйг төрсөн дүү нь хөнөөсөн байжээ

Баянзүрх дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэр болох “Саруул” хотхоны 112-р байрны есөн давхарт энэ сарын 21-ний буюу Бямба гаригаас Ням гаригт шилжих шөнө 00.01 цагт гал гарч, 27 натай бүсгүй амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.  Цагдаа нар галын шалтгааныг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахад  бүсгүй гадны нөлөөтэй амиа алдсан нь тогтоогждээ. Талийгаач бүсгүйг түүний төрсөн дүү  найзынхаа хамт  эгчийгээ боож хөнөөгөөд  хэргийн ул мөрийг устгахаар гэрийг нь галдан шатаагаад  зугтаасан байжээ.

Сэжигтэн Б 19 настай, түүний найз 20 настай Э нар хувийн өс хонзонгоор бүлэглэн бусдын амийг хөнөөсөн гэх хэргийг нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. 

Б.Цэнгэл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)