Ерөнхий сайд асан С.Баярын бие муу байна
- 2018-04-23
- Нийгэм
- 9

Авлигатай тэмцэх газраас Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр хэрэг үүсгэж, цагдан хориод байгаа билээ.
Прокурорын байгууллагаас тэднийг яллагдагчаар татаж, шүүхээс 30 хоног хорих шийдвэрийг гаргасан юм. Тэд эдүгээ ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байна.
Экс Ерөнхий сайдуудыг жирийн иргэнтэй ижил нөхцөлд хоригдож байгаа аж. Нэг зүйлийг хэлхэд цагдан хорих 461 дүгээр ангид бүх хүн яг ижил нөхцөлтэй байдаг. Эмнэлгийн тусламж ч цаг алдалгүй авдаг болсон. Хамгийн сүүлийн жишээнээс дурьдвал С.Баяр харшил, багтраа өвчнөөс болж бие нь муудсан, эмнэлгийн тусламж цаг алдалгүй үзүүлсэн байна. Мөн Б.Ариунсан тулуй, чихрийн шижин өвчин хүндэрсний улмаас мөн тэндээ эмнэлэгт эмчлүүлж байгаа юм байна.
Б.Анир

Сэтгэгдэл (9)
ОФИЦЕР (59.153.112.13)
Ер нь цаашид УИХ-д болон Сайд дарга нарыг сонгож томилохдоо эхлээд тэднээс: "Юмыг яаж мэдэхэв, шopoнд орохоор бол сэдрэх өвчин бий юу?" гэж албан ёсоор асуугаад БАЙХГҮЙ гэвэл томилж байх нь зүйтэй юм байна даа....
Зочин (43.242.242.189)
Баяр болон хулгай хийгчид идэж уух болохоороо эруул ял эдлэх болохоор овдож зовсон болчих юм
Galaa (64.119.27.104)
Za yana daa bayar min. Odoo udahgui yavahdaa nutsgen burhantai uulzana shuu dee. Mend damjuulaarai. Nadaas gants neg huvtsas avbal avaarai
Irgen (45.56.21.97)
C. Bayriin Amerik dahi 7 tansag house baishing shalgaj huraagaachei !!!
Зочин (27.123.212.142)
Улс орны ядуурлын улмаас эрүүл монгол хүн цөөхөн байна, хоолтэжээлийндутагдал, утаауниараас болж элдэв халдварт амархан өртөж амь насаа алдаж байна. Ард түмний зовлонг биеэр амсаж үз.
Zochin (103.57.94.199)
Mgl ulsiin mungiig zavshihdaa bie chin yagaad muudasgvin bee.shorond orhooroo l bie ni muudchih yuma.bitgii sulla avsnaa bvgdiig ni ug tegeed nasaar ni hori
(139.5.218.11)
ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ ХУУЛЬ БУСААР ХҮЧ ТҮРЭМГИЙЛЭН, ТӨСВИЙН БОЛОН БОНДЫН МӨНГҮҮДИЙГ ГЭМТ ХЭРГИЙН ЗАМААР ТӨВЛӨРҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВСАН ГЭХ ЛУЙВАРЫН ГЭМТ ХЭРГИЙН БҮЛЭГЛЭЛИЙН УВАЙГҮЙ ҮЙЛДЛИЙН УЛМААС ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХОХИРООД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ ???? ХҮМҮҮСИЙГ ХУДАЛ МЭДЭЭЛЛЭР ТӨӨРӨГДҮҮЛЖ, ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ ҮНЭГҮЙДҮҮЛЖ АВАХ ГЭСЭН БУСАРМАГ ҮЙЛДЛҮҮД ЧИНЬ ӨДӨР ИРЭХ ТУТАМ ИЛ БОЛСООР БАЙГАА. АРД ТҮМЭН СОХОР, ДҮЛИЙ БИШ ГЭДГИЙГ ОЙЛГОХ ЦАГ ЧИНЬ БОЛЖЭЭ. МОНГОЛЫН ТӨР ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ УЛСЫН МЭДЭЛД АВСАН ЮМ БОЛ 49 ХУВИЙН ЛУЙВАРЫН ХЭРГИЙН ГАР ХӨЛ БОЛСОН ЭТГЭЭДҮҮДИЙГ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРЭЭС ЯАРАЛТАЙ ЗАЙЛУУЛЖ, ШУДАРГА ХҮМҮҮСИЙГ ТОМИЛОХ АЖЛЫГ НЭН ДАРУЙ ХИЙХГҮЙ БОЛ ЛУЙВАРЫН ГЭМТ ЭТГЭЭДҮҮД ҮЙЛДЛЭЭ УЛАМ ЦААШ ҮРГЭЛЖЛҮҮЛСЭЭР . . . .
(139.5.218.11)
ХХБ-нд ХУУЛЬЧ БАЙСАН ЦЭРЭНБАДАМЫГ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ХУУЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГААР ТОМИЛСОН НЬ 49 ХУВИЙН ЛУЙВАРЧДЫН ГЭМТ ҮЙЛДЛЭЭ НУУН ДАРАГДУУЛАХ ГЭСЭН НАРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ АЖИЛ БАЙСАН БАЙНА
(139.5.218.11)
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ЖОЛООЧ АСАН, ХХБ-ны ГЭХ ТОДОТГОЛТОЙ САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГ ГЭГЧ НЬ ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ ЛУЙВАРДАХДАА Х.БАТТУЛГА, Ц.ЭЛБЭГДОРЖ, ЗОЛЖАРГАЛ, Д.ЭРДЭНЭБАТ, Ч.САЙХАНБИЛЭГ ГЭХ МЭТ ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ ХУЙВАЛДАН АВСАН НЬ ИЛ ТОД БОЛООД БАЙНА ШҮҮ ДЭЭ. АТГ БОЛОН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ЯАРАЛТАЙ ШАЛГАЖ, ТОГТООН ГЭМТ ЭТГЭЭДҮҮДИЙГ ТӨРӨӨС БОЛОН ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРЭЭС ЗАЙЛУУЛАН, ШУДАРГА ШҮҮХЭЭР ОРУУЛААЧ