Ж.Бямбадорж: Цагдан хорих ангид бүх хүн ижил нөхцөлтэй байдаг

 Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийг УИХ- ын даргын захирамжаар байгуулсан. Үүний дараагаар мөн л тухайн гэрээтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр ч хүнийг хориод байгаа билээ. Хэдийгээр тэдний гэм буруутай эсэхийг хууль шүүхийнхэн эцэслэн тогтоогоогүй ч цахим орчинд болон иргэдийн зүгээс МАН засгийн эрх барьж байгаа учраас С.Баярыг саатуулаагүй, гаргасан зэрэг ташаа мэдээллийг тараасаар байгаа. Түүгээр ч зогсохгүй “Томчуудыг шоронд хорино гэж байхгүй, тэд хоригдож байгаа нэртэй хүссэнээ хийгээд жаргаж байдаг” гэх мэтээр ярьдаг. Худал үгийг мянга давтвал үнэн байдаг гэгчээр энэ яриаг сүүлдээ хэн хүнгүй ярих болсон.

Тэгвэл төрд томоохон албан тушаал хашиж байсан эрхмүүдийг барьж хорилоо гэхэд тэд үнэхээр олон нийтийн яриад байгаа шиг тусгай хангамжтай байдаг эсэх талаар Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, тэрбээр Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор саатуулагдаад буй хоёр хүний талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг өгсөн. Тодруулбал, “Нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Цагдан хорих 461 дүгээр ангид бүх хүн ижил нөхцөлтэй байдаг. Эмнэлгийн тусламж ч цаг алдалгүй авдаг болсон. Хамгийн сүүлийн жишээнээс дурдвал “С.Баяр харшил, багтраа өвчнөөс болж бие нь муудсан, эмнэлгийн тусламж цаг алдалгүй үзүүлсэн. Б.Ариунсан тулай, чихрийн шижин өвчин нь хүндэрсний улмаас мөн тэндээ эмнэлэгт эмчлүүлж байгаа” гэдгийг хэллээ. Ямартай ч түүний хэлснээр цагдан хорих ангид бүх хүн ижил нөхцөлтэй байдаг гэдгийг ийнхүү нотоллоо.

М.ЦАЦРАЛ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.179.27.24)

    2018-04-24

    Хэлсэн үг тань ХУДЛАА бна. ХЭЗЭЭ энгийн иргэн ТОМЧУУД шиг өвдлөө үхлээ гээд л шоронгоос гарчихдаг болоо вээ ЭДГЭЭР авилгачид бол дуртай цагтаа өвдлөө үхлээ гэж ЯНГУУЧЛААД л аягйбол ТУСГАЙ ЭМНЭЛЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ аваад л ЖҮЖИГЛЭЖ БГААД граад бх юм

  • zochin (119.40.98.162)

    2018-04-24

    Hereg hiisen, hiigeegui ni notlogdoogui bhad adilhan baih ni buruu bhaa.