2.1 сая ам.долларын үнэ бүхий Харвони эмийг эмчилгээ шаардлагатай иргэдэд хүргэжээ

“ЭЛЭГНИЙ ЭМГЭГГҮЙ АРХАНГАЙ-1” ТӨСЛИЙН ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ 2018 ОНЫ 04 САРЫН 17-НД АРХАНГАЙ АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг орон нутагтаа үр дүнтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарч УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн санаачилгаар улсын хэмжээнд хамгийн анх “Элэгний эмгэггүй Архангай-1” төслийг 2016 оны 10 сараас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төслийн үр дүнг танилцууах уулзалтыг амжилттай зохион байгууллаа.

АНУ-ын Гилеад Сайнсис компаний Ази Номхон далайн орнуудыг хариуцсан захирал Бен Кемаркд Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасангийн хамт “Элэгний эмгэггүй Архангай” төслийн үр дүнгийн танилцуулга уулзалтанд, төслийг санаачлагч ,УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Амаржаргал, МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх Н.Хүрэлбаатар, ЭМ-ийн сайдын зөвлөх, АУ-ны доктор Б.Бямбадорж мөн төслийг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, С вирүсийн эсрэг эмийг үнэ төлбөргүй нийлүүлэн ажилласан АНУ-ын Гилеад Сайнсис компаний Ази Номхон далайн орнуудыг хариуцсан захирал Бен Кемарк, Омбол компаний захирал Б.Төмөрбат нар болон, АШУҮИС, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Глобал сангийн ДОХ, сүрьеэгийн төслийн зохицуулагч А.Оюунбилэг, 19 аймгийн засаг дарга, ЭМГ-ын дарга нар болон бусад албаны мэргэжилтнүүд, Архангай аймгийн сумдын Засаг дарга нар, сумын болон өрхийн ЭМТ-үүдийн эрхлэгч эмч нар төслийн танилцуулга уулзалтанд оролцлоо.

 

 

Төслийн хүрээнд Архангай аймгийн 40-65 насны иргэдийн 81.3 хувь буюу 17594 иргэнийг элэгний С вирусын илрүүлэг шинжилгээнд хамруулснаас 3289 хүн элэгний С вирусын халдвартай гарч халдварын түвшин 19.6 хувьтай байгаа нь улсын хэмжээнд өндөр үзүүлэлттэй байна.

Архангай аймгийн хэмжээнд С вирүсийн тархалтын түвшингээ тогтоож, өнөөдрийн байдлаар элэгний С вирүсийн идэвхижилтэй илэрсэн иргэдийн 98.5 хувь буюу 1748 гаруй хүнийг С вирусын эсрэг үнэ төлбөргүй эмчилгээнд сайн дураар нь хамруулж, 43 хавдрыг эрт үед нь илрүүлж, эмчилж байна.

Мөн төслийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд орон нутгийн иргэдийн идэвх, оролцоо чухал байсан бөгөөд зорилтот насны иргэд элэгний С вирусын илрүүлэг шинжилгээнд идэвхтэй хамрагдан, С вирусын халдвартай эсэхээ тодорхойлуулж, С вирусын идэвхжилтэй илэрсэн иргэдийн маань 95 хувь нь мэргэжлийн эмчийн зөвлөсний дагуу эмчилгээндээ тасралтгүй хамрагдаж, Архангай аймгийн хэмжээнд С вирусын тархалтыг таслан зогсооход үнэтэй хувь нэмрээ оруулж, иргэний үүргээ биелүүлсэн иргэддээ талархал илэрхийлж, эрүүл энхийг хүсэн ерөөе.

"Элэгний эмгэггүй Архангай" төслийн хүрээнд элэгний С вирүсийн эсрэг эм ууж бүрэн эдгэрсэн иргэд төслийг санаачлагч УИХ-ийн Ё.Баатарбилэгт талархал илэрхийлэн дурсгалын зүйл гардууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.179.27.233)

    2018-04-25

    Ээ наадах чинь.МАН.н шоу хуурамч эм даатгалын санг хоосолж бгаа хэдэн улс төрийнхөн хамжилцсан луйвар шүү дэ