Эмээгийн хөшөөг сэргээн засварлав

 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах эмээгийн хөшөөг иргэн О.Туяацэцэгийн санаачилгаар хэсэг иргэн сэргээн засварлажээ. Тэдний иргэний үүргээ биелүүлж, хотынхоо хөшөө дурсгалын өнгө үзэмжинд анхаарсан энэ ажил бусдадаа үлгэр дуурайл боллоо. Үнэхээр л эмээтэйгээ уулзсан мэт сэтгэгдэл төрүүлдэг уг хөшөөг босгосон ч сэргээх ажлыг хийгээгүй байна.

Нар салхинд гандсан хөшөөг сэргээсэн нь олны хүний талархлыг хүртээд байгаа юм. Энэ мэт өнгө нь гунадаж, будаг нь халцарсан хөшөө, дурсгалыг сэргээх нь нийслэлийн бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж буй хэрэг. Эмээгийн хөшөөтэй адилхан хамгаалалт дутаж буй зүйл Улаанбаатарт олон. Хөшөө дурсгалаар дамжуулж урлагийн сайхныг мэдрүүлэх зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2014 онд нийт 30 хөшөө байршуулсан байдаг. Эдгээр нь “Улаанбаатар уран баримал-2014” наадмын шилдэг бүтээлүүд юм.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)