С.Бясман: Сэтгүүлчдийг тагнасан цагдаа нарыг яллагдагчаар татах санал ирүүлсэн

“Өнөөдөр” сонины өнөөдрийн /2018.04.26/ дугаарт “Ц.Нямдорж сайдын даалгавраар сэтгүүлчдийг тагнасан гэв үү” гэх гарчигтай нийтлэл бичигджээ. Энэ талаар Нийслэлийн прокурорын газраас мэдээлэл хийлээ.

Тодруулбал, өнөөдөр сонины өнөөдрийн дугаарт “Ц.Нямдорж сайдын даалгавраар сэтгүүлчдийг тагнасан гэв үү” гэх гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн. Энэ талаар,  Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор С.Бясман хэлэхдээ “Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд гүйцэтгэх ажлын хууль тогтоомжийг зөрчиж нэр бүхий сэтгүүлч, хувь хүний нууцад халдсан гэх асуудлыг Тагнуулын ерөнхий газрын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, холбогдох албан тушаалтнуудад Эрүүгийн эрэг үүсгэж яллагдагчаар татах санал гаргаж, прокурорын хяналтад ирүүлсэн. Прокуророос хэргийг хянан, шалгаж байгаа” гэв.

 

Б.Цэнгэл

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)