Орхон аймагт гурван ихэр охин мэндэлжээ
- 2018-05-02
- Нийгэм
- 0

Орхон аймгийн БОЭТ-ийн төрөх тасагт 3 ихэр охин мэндэлжээ.
Тодруулбал өчигдөр өглөө Орхон аймгийн их залуу багийн иргэн н.Одхүүгийн гэр бүл 2120, 1820, 1890 жинтэй гурван охиноор бүл нэмж гэргий н.Цэрэннадмид нь алдарт эхийн 2-р одонгийн болзол хангаж байна. н.Одхүүгийн гэр бүл дөрвөн настай охинтой. 3 ихэр төрснөөр дөрвөн охинтой болж байна. 28 настай гэр бүлийн хоёр энэ баярт явдлыг бэлэгшээж, аав, ээжийн үүрэг хариуцлага нэмэгдэж байгааг хэлж байлаа. Гэр бүлийн хоёр хоёул багш мэргэжилтэй бөгөөд Булган аймгийн Бугат сумын сургуульд багшилдаг гэнэ.
Б.Цэнгэл

Сэтгэгдэл (0)