100 мянган машины гэрлийн тусгалыг өөрчилнө
- 2018-05-04
- Нийгэм
- 4

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2018 оныг замын хөдөлгөөний аюулгүй байдлын жил болгон зарласан. Энэ хүрээнд баруун гар талдаа буюу буруу талдаа жолооны хүрдтэй автомашины гэрлийн тусгалыг өөрчлөх ажлыг өнгөрсөн хоёрдугаар сараас эхлүүлээд байна. Энэ жилийн хувьд баруун талдаа хүрдтэй 100 мянган тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчлөх юм. Улсын хэмжээнд бүртгэлтэй 810 мянган автомашин байдаг. Үүнээс 600 мянга нь замын хөдөлгөөнд тогтмол оролцдог юм байна. Мөн үүний 54.5 хувь нь баруун гар талдаа хүрдтэй. Замын цагдаагийн газраас гаргасан судалгаагаар зам тээврийн ослын дийлэнх нь шөнийн цагаар гардаг бөгөөд үүний 76 хувийг буруу талдаа хүрдтэй автомашин эзэлдэг байна. Учир нь баруун талдаа хүрдтэй автомашины гэрэл эсрэг урсгалаас ирж байгаа тээврийн хэрэгслийн жолоочийн нүд рүү шууд тусч, гялбуулдагтай холбоотой юм байна. Жолооч гэрлээ өөрчлүүлэхдээ оршин суугаа аймаг, дүүргийн Техникийн хяналтын үзлэгийн төвд хандах боломжтой. Гэрлийг өөрчлөхөд жолооч 1650 төгрөг төлнө. Үүнийг Авто тээврийн үндэсний төв (АТҮТ) гэрлийг өөрчлөх бэлдэц авахад зарцуулна. Тус ажилд АТҮТ-өөс 229 сая төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.

Сэтгэгдэл (4)
Зочин (202.131.227.158)
Хөдөлгөөний чигт нийцээгүй тээврийн хэрэгсэл хилээр нэвтрүүлэн оруулах зөвшөөрлийг өгч байгаа төр засаг ямар хариуцлага хүлээх вэ. Ийм эрсдлийг өөртөө агуулж байгаа тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байгаа нь иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд асар их хохирол учруулж байна. Тухайн эрсдлийг дангаараа үүрч байгаа салбар нь даатгалын салбар.Тухай эрсдлийг даатгалын бүтээгдэхүүнд зайлшгүй оруулах нь зүйтэй. Эрсдэл өндөртэй ийм нөхцөлд иргэдэд нөхөн төлбөр олгож, төр засгийн өмнөөс хариуцлага үүрч байна. Даатгалын компани төрөөс энэ талаар нөхөн олговор авахад ч буруу гэх үндэслэлгүй юм.
(122.201.31.66)
Bitgii solior chats aa hol ochij huts gologoo
(81.102.66.17)
Er ni buruu joloonii hyrdtei Japanii huuchin mashinuudiig hudulguund oroltsohiig ni horigloh heregtei shyydee. Tednees bolj yamar ih osol avaar garch hichneen hyn ami nas eryyl mendeeree hohirch baigaag medej l baigaa shyydee.
(64.119.27.250)
Баруун гарын дүрэмтэй байж зүүн гарын дүрмээр явдаг буруу талдаа жолоотой Приус мэт машина оруулж ирэхийг хориглоочээ.Ялангуяа тэр Приус бол батерей гэгч хорт хаягдалтай тэр нь баыгаль орчин хүнд ч нөлөөтэй машина.Одоо Монголоор дүүрэн Приус боллоо.Ийм машинд зөвшөөрөл өгөхөө болиоч.