Олныг цочирдуулсан бичлэг олон нийтийн сүлжээнд түгээхгүй байхыг анхаарууллаа
- 2018-05-07
- Нийгэм
- 8

Өнгөрсөн сарын 25-ны өдрөөс эхлэн хүүхдээ зодож буй нэгэн аавын бичлэг олон нийтийн сүлжээнд хурдацтай тархсан билээ. Гэхдээ энэхүү бичлэг нь Монгол биш гадаад иргэний тавьсан бичлэг гэдгийг цагдаагийн албаны эх сурвалж онцолж байгаа юм. Тиймээс иргэд цахим сүлжээнд нийгмийг цочроосон бичлэг тавьж, түгээснээр зарим иргэд хүүхдээ зодож, тарчлаах сэдэл авдаг тул ийм төрлийн бичлэгийг олон нийтийн сүлжээгээр тараахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Сэтгэгдэл (8)
МАН-ЫН ЗОРИЛГО ИЛ БОЛЖ ЭХЭЛЭВ ҮҮ??? (202.21.100.211)
СОЛОНГОС КИНОГООР ҮЗЭГЧДИЙН ТАРХИЙГ УГААДГЫН ГОР ЭНЭ ДЭЭ. СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН ХҮҮХДҮҮДИЙН НЭГ Ч ЭНЭ БИЧЛЭГ ДЭЭР БАЙХЫГ ҮГҮЙСГЭХ АРГАГҮЙ. ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ЯАГААД ИЙМЭРХҮҮ БИЧЛЭГИЙГ ХОРИХ ГЭЭД БАЙГАА НЬ СЭРГИЙЛЭХ ҮҮРЭГГҮЙ, УЛС ТӨРЧДИЙН НӨЛӨӨЛӨЛД ЦАГДАХ ҮҮРЭГТЭЙ ГЭЖ ОЙЛГОДОГТОЙ НЬ ХОЛБООТОЙ Ч БАЙЖ БОЛОХ
Эрдэнэтовч (66.181.183.183)
Энэ уриалгыг Эрдэнэ гуай гаргасан бол яах байсан бол доо, ХӨӨРХИЙС!!! Зүй бус мэдээллийг шууд хязгаарлах хэрэгтэй, үүний цаана гол нь хүүхдүүд буруу дадал зуршил суралцаж байгаа гэдгийг эцэг эхчүүд нэг удаа улс төржилгүй ойлгочих хэрэгтэй дээ. Өөлж суухын оронд өөрсөддөө тусгаж авч үр хүүхдүүдийнхээ төлөө зөв зүйлийг дэмжих хэрэгтэй дээ.
(66.181.164.214)
Шаардлагатай бол тавих нь зөв эзнийг нь олох нь ч зөв
ИРГЭН (202.179.24.251)
НУУЖ ХААЖ БАЙГААД ЗОДОЖ АЛЖ БОЛОХ НЬ ЭЭ.ОЛОН НИЙТ МЭДЭХ ЭРХГҮЙ,ГОЁ ЮМ БОЛОХ НЬ ЭЭ.МАН-ЫН МАШИНУУД ШУУРХАЙ АЖИЛЛАЖ ИРГЭДИЙН ЭРХ АШГИЙГ БООЖ АЛЖ ЭХЭЛЛЭЭ ДЭЭ.
Зочин (203.169.50.254)
Тэгээд хүчирхийлэл үйлдсэн малнууд нүднээс далд хэрэг үйлдэж л байг уу
иргэн (66.181.169.66)
Тэрийг үзийг миний хувьд хэдэн өдөр нүдэнд харагдаад их хүнд байсан. Залуу хүн тулдаа тэсэж гарсан. Ахмад болон дунд насныхан үзвэл даралт ихсэх магадлалтай. Иймд хамаагүй юм битгий тавьж байгаач гэж гуйж байна
я (103.26.194.127)
харин тийм ийм бичлэг битгий тавьж байгаачээ маш буруу сэдэл өгөөд байна
123 (103.14.38.130)
Зөв зөв