Монгол реалтор АНУ-д шилдгээр шалгарчээ

Америкийн зүүн эргийн Вашингтон, Виржиниа болон Мэрилэнд мужид ажилладаг Б.Инга хэмээх монгол бүсгүй үл хөдлөхийн хамгийн шилдэг зуучаар шалгарчээ. Түүний ажилладаг Виржиниа мужид голдуу тус улсын улстөрч болон нэр хүндтэй бизнес эрхлэгчид суурьшдаг ажээ. Б.Инга монголчуудынхаа дунд нэр хүндтэй бөгөөд АНУ-д 19 настайдаа очиж үл хөдлөх хөрөнгийн салбарт реалтораар ажиллаад таван жил болж байгаа гэнэ.

Тэрбээр реалторын үйлчилгээ үзүүлэхээс гадна хүмүүст хэрхэн амжилттайгаар үл хөдлөх хөрөнгө худалдан авах талаар хичээл заадаг байна. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын “Келлер Уиллиамс” компанид ажилладаг Б.Инга 800 гаруй реалтораас үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл болон борлуулалтаараа манлайлсан нь түүнийг өнөөдрийн амжилтад хүргэжээ.

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)