Ууртай жолоочийн эрхийг гурван сараар хасчээ
- 2018-05-08
- Нийгэм
- 3

Замын хөдөлгөөнд оролцож байхдаа эмэгтэй жолооч руу дайрч, хүч хэрэглэхийг завдсан Тоёота Приус маркийн 37-05 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн бичлэг олон нийтийн сүлжээнд багагүй шуугиан дэгдээсэн. Тэрбээр эл үйлдлээ "эмэгтэй надад шаардлагыг буруу тавьсан, би шаардлагыг зөвөөр хүлээж авч чадаагүй" хэмээн тайлбарлажээ.
Үүнийхээ дараа тэрбээр Чингэлтэй дүүргийн III хороо Жуулчины гудамж Урт цагааны замд хөдөлгөөнд оролцох үедээ урсгал сөрсөн нь нотлогдож байгаа тул Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 дахь хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 сараар хасч, тавин нэгжээр торгож арга хэмжээ тооцжээ.
Эрхэм жолооч та бүхнийг замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.


Сэтгэгдэл (3)
зочин (202.131.230.238)
хохирогч нь эрэгтэй эмэгтэйдээ биш, энэ нөхөр хүний хувийн өмчид халдаж байгаа ичгүүргүй амьтан байна шүү дээ
zochin (66.181.176.112)
torguuln baga bn joloo barix erxiin 1'6 jileer xasax xeregtei iim noxduud xotiig buzarlaj baigaa
(103.57.92.76)
ХҮНИЙГ ИНГЭТЭЛ УУРЛУУЛСАН НЬ ТЭГЭЭД " ЭМЭГТЭЙ" ГЭЭД ЛААГ ГЭМГҮЙ ХОХИРОГЧ ЦАРАЙЛААД ҮЛДДЭГ НЬ АЙМААР ШҮҮ ДЭЭ