Энхтайваны гүүрийн зүүн талын нүхэн гарцын хөдөлгөөнийг түр хязгаарлана
- 2018-05-08
- Нийгэм
- 0

Нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр хийгдэх авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын ажлын хүрээнд Энхтайваны гүүрийн зүүн талын нүхэн гарцын борооны ус зайлуулах шугам, худаг угсрах ажлыг хийхээр болжээ. Тиймээс өнөөдөр буюу 2018 оны тавдугаар сарын 8-ны 23:00 цагаас 9-ний өдрийн 06:00 цаг хүртэл нүхэн гарцын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах юм байна. Жолооч, зорчигч, авто зам хэрэглэгчид энэ хугацаанд өөр зам сонгон хөдөлгөөнд оролцохыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. Тус ажлын гүйцэтгэгчээр Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ ажиллах юм гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)