ХХААХҮ-ийн сайд үүрэг, чиглэл өглөө

 Орон нутагт ажиллаж байгаа ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Өвөрхангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргад  “Малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээ”-г жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл орон даяар явуулж байгаатай холбогдуулан яамнаас гаргасан ажлын төлөвлөлтийн дагуу ажлаа цаг хугацаанд нь үр дүнтэй зохион байгуулах мөн уг ажлын хүрээнд  хорогдсон малын сэг зэмийг устгах үүрэг даалгавар өглөө. Мөн аймаг, орон нутгийн удирдлагуудыг “Малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээ”-г үр дүнтэй явуулахад анхаарч ажиллахыг даалгалаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)