Автобусны Шалгагч хүний амь аварчээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр буюу Сүлжмэлийн үйлдвэрийн хажууд өчигдөр 05.00 цагийн үед Баянхошууны чиглэлийн 13-037 дугаартай автобусанд осол гарч, хүний амь эрсдэх дөхжээ.

Тодруулбал, " Цахилгаан тээвэр" ХХК-ийн харьяа траллейбусны шугам тасарч, ард нь явсан автобусны шилийг цөмлөсөн байна.

Энэ үеэр гэмтсэн иргэнд тус автобусанд ажиллаж байсан "СитиБаз консалтинг" ХХК-ийн шалгагч н.Сүнжидмаа яаралтай тусламж үзүүлэн, эрүүл мэндийн байгууллагынханд хүлээлгэн өгсөн байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)