Сувилагчид “цөхөрчээ”
- 2018-05-08
- Эрүүл мэнд
- 2

Монголын эрүүл мэндийн салбарын ажилчид УДЭТ-ын өмнөх талбайд жагсаал хийлээ.Өнгөрсөн дөрөвдүгээр сард тэд Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөрийн яаманд мэдэгдэл хүргүүлж, цалингаа нэмүүлэхийг шаардсан. Гэвч энэ шаардлагын хариу ирээгүй бололтой. Үүнийг сурвалжилахаар тус жагсаалыг зорьсон юм.
Хөдөө орон нутаг 21 аймаг, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, дүүрэг, нийслэл гээд бүх л газрын төлөөлөгч нийлсэн 1600 гаруй эмнэлгийн байгууллагын ажилчид цуглажээ. Нутаг нутгаараа, дүүрэг дүүргээрээ, ӨЭМТ-үүдээрээ эгнээ болон зогсож, зохион байгуулалт сайтай тайван жагсаал болж байлаа.
Жагсаалыг нээж Монголын эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Мягмар үг хэлэхдээ:
Монголын эрүүл мэндийн салбарынхан ямар хүчтэй, яаж эвлэлдэн нэгдэж чаддаг вэ гэдгээ харуулах цаг ирлээ. Бидний өмнөх тавьсан шаардлагын хариуг одоо болсон өгсөнгүй. Арга заль хэрэглэж явсаар өдийг хүрлээ. Бид цөхөрч байна. Яагаад бид энэ талбайг сонгосон бэ гэвэл өмнө нь бид Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулах хүсэлт гаргаж байсан. Тэр өдөр нь өөр жагсаалтай гээд бидэнд ялалтын талбайн хэсэгхэн газар олгосон. Гэвч тэр өдөр нь ямар ч арга хэмжээ болоогүй. Бид үгээ хэлээд, аргаа бараад төрийн ордонг тойрч алхаад тарж байсан. Өнөөдөр бид төрийн түшээдийн өөдөөс харж зогсоод жагсаалаа албан ёсоор эхлүүлж байна. Гэхдээ бид энд үгээ хэлэхгүй. Эрүүл мэндийн яамны үүдэнд очиж хэлнэ. Тэр хүртэл бүгд машины араас дөрвөн эгнээ болон алхаж явна. Бидний ажилд цагдаагийн байгууллага хамтран ажиллаж байгаа. Зам хааж биднийг гаргаж өгөхөд тус болно. Эрүүл мэндийн салбарынхан ямар хүчтэй, ямар эвтэй, эвлэлдэн нэгдэж чаддаг гэдгийг дахин сануулья гэв.

Б.Саруул

Сэтгэгдэл (2)
зочин (112.72.14.0)
үнэн эмч сувилагчаар баян айлийн хүүхдүүд нэг ажиллаж болох юм гэхдээ ганц бие байх хэрэгтэй нэг гэр бүлд цалин нь хүрэхгүй нөхөрт гарах эхнэр авах хэрэг байхгүй хүүхэд бол бүүр хэрэг байхгүй мөнгө их зарцуулах ёстой болно тэхээр насан туршдаа ганцаар амьдрах хэрэгтэй өдрийн хоол хоёр хуушуур нэг аяга кофе оройн хоол чанадаг гоймон хамгын үнэтэйг нь тэхгүй бол өвчтөн дээрээ ухаан алдаж дарж алж мэднэ цагаан халаадаа бүү тайл шалдан явалтайна биш
(64.119.27.10)
Мягмараа та хэт давчуу тулган шаардлагаа тавьж байгаа юм биш үү Улс орны боломж бололцоо гэж нэг юм байдаг юм шүү..Бусдаар бол зөв.