БНХАУ-ын хилээр нэвтрэхдээ хурууны хээгээ таниулна

БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс тус улсад ирж буй 14-70 насны гадаадын иргэдийн хурууний хээ болон биометрийн мэдээллийг бүртгэн хилээр нэвтрүүлэх журмыг баталжээ. Журмыг 2017 оны хоёрдугаар сарын 1-нээс Шеньжэн хотын нисэх онгоцны буудалд туршсан бол 2018 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс Бээжин хотын олон улсын нисэх онгоц, галт тэрэгний буудалд, тавдугаар сарын 1-нээс Гуандун мужийн Жүхай боомт, Макаогийн хилийн шалган нэвтрүүлэх бүсэд хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү журам нь дипломат паспорттай гадаадын иргэд болон албан ёсны айлчлал, албан ажлаар ирж буй гадаадын иргэдэд хамаарахгүй. БНХАУ-ын хилээр орж, гарч буй гадаадын иргэдийн хурууны хээ, биометрийн мэдээллийг бүртгэснээр цагаачлалын хяналтыг бэхжүүлж, нийгмийн хэв журам, аюулгүй байдлыг хангах, хилийн боомтын шалган нэвтрүүлэх бүс дэх гаалийн бүрдүүлэлтийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй арга хэмжээ аж. Цаашид Хятадын олон улсын хилийн бүх боомтод нэвтрүүлэх юм байна.

У.Орхон

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)