Бумбат, Цэцээ гүний ам руу салдаг замыг засварлаж эхэллээ

'Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11-р хороо, Ургах наран хорооллоос Хонхор чиглэлийн авто зам дагуу Бумбат, Цэцээ гүний ам руу салдаг уулзварын баруун талын зорчих хэсгийн ус зайлуулах хоолой эвдэрсэн байна. Үүнээс болж, авто зам ч эвдрэн аюултай болжээ.  Тиймээс тавдугаар сарын 5-наас тус хэсгийн замыг түр хугацаанд хааж, засварын ажлыг эхлүүлжээ. Ингэхдээ түр зам гаргасан байгаа тул түүнийг сонгон хөдөлгөөнд оролцох боломжтойг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)