Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргалаа
- 2018-05-10
- Нийгэм
- 0

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн 30 хоног хорих прокурорын саналыг өнөөдөр хэлэлцлээ.
Шүүхээс С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргах шийдвэр гаргаж хилийн хориг тавих шийдвэр гаргасан байна.
Тэднийг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулж байгаа. Авлигатай Тэмцэх Газраас С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг Оюутолгойн гэрээний асуудлаар дөрөвдүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр баривчилсан юм.

Сэтгэгдэл (0)