С.Бямбацогт: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь төр, иргэн бүрийн үүрэг
- 2018-05-11
- Нийгэм
- 3

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Мөнхбаатар, Ш.Раднаасэд, Ж.Батзандан нарын санаачлан боловсруулсан Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт холбогдох байгууллагын удирдлага, албан тушаалтнууд оролцож санал бодлоо илэрхийлсэн юм. Тус хуулийн төсөлд гэмт хэрэг зөрчлийг тогтоох, арилгах, шинээр бий болохоос урьдчилан сэргийлэх тухай нарийвчлан тусгасан байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа ГХУСТХ зөвхөн нүдэнд ил харагдаж буй ахуйн хүрээний гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлыг тусгасан. Тэгвэл дээрх боловсруулсан хуулийн төсөлд ил болон далд үйлдэгддэг бүхий л гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлыг тусгажээ. Хэлэлцүүлгийн үеэр тус хуулийг санаачилсан УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийг 1997 онд баталсанаас хойш 20 гаруй жил өнгөрч байна.
Тус хуульд хүний нүдэнд ил үйлдэгддэг буюу гудамж талбайд үймээн самуун гаргах, танхай, хулгай, дээрэм гэх мэт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх, хэрхэн тэмцэх талаар тусгаж зохицуулсан байсан. Өнгөрсөн хугацаанд тодорхой бодлогын, томоохон зохицуулалт буюу гэмт хэрэг үйлдэгдэх, гэмт хэргийн золиос болох нөхцөл шаардлага, шалтгааныг хэрхэн арилгах талаар зохицуулалтгүй явсаар ирсэн. Тиймээс гэмт хэрэгтэй зөвхөн хуулийн байгууллага тэмцэх бус Үндсэн хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж Монголын төр анхаарах ёстой гэж үзэж хуулийн энэ төслийг боловсрууллаа. Учир нь Үндсэн хуульд төр иргэнийхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжоор хангах ёстой гэж заасан байдаг тул төр үүргээ биелүүлэх ёстой гэсэн том агуулгаар өөрчлөлтийг оруулж ирж байгаа. Хоёрдугаарт уг хуульд орж байгаа зохицуулалт нь гэмт хэрэг гарсны дараа гэмт хэргийг илрүүлж, гэмт этгээдэд ял шийтгэл эдлүүлэхээс илүүтэй тийм байдалд орохоос урьдчилан сэргийлэхийг илүүд үзсэн. Тиймээс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд тодорхой бодлогоор, хөрөнгө мөнгө, хүч хаяад ажиллавал гэмт хэргийн золиос хохирогч болохгүй, гэмт хэрэгтэй тэмцэж байгаа цагдаа, хяналт тавьж байгаа прокурор, ял өгч байгаа шүүгч, хорих байгууллага зэрэгт учирч буй бэрхшээлийг шийдэж, гарч буй бодит болон бодит бус хохирол, зардлыг хэмнэх боломжтой юм. Иймээс гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэхэд илүү анхааръя гэж байгаа юм” гэлээ.
М.Өлзий

Сэтгэгдэл (3)
Зочин (66.181.165.91)
Зөв юм хэлжээ. Манай өнөөдрийн нийгэмд ганц дутагдаад байдаг зүйл гэмт хэргээс урьдчилан сэргийлэх юм. Бид гэмт хэрэг гарсаны хойно хөөцөлдөөд байна. Гарахаас нь урьдчилан сэргийлдэг байх ёстой. Аль ч улс оронд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль хэрэгжиж байдаг. Гэтэл Монгол улс цагдаагаа police болгоод энэ асуудал зогссон түүхтэй юм.
(112.72.14.139)
ЧИ ЮУН ГЭМТ ХЭРЭГ ЯРИАД БГАА ЗАХЧИН БЭ??? ӨӨРСДӨӨ ГЭМТ ХЭРЭГ ХИЙЖ БАЙЖ БАЛАЙ ЮМ ЯРИХГҮЙ ШҮҮ? 65 аасаа ЭХЛЭЖ С,БАЯРААСАА ЭХЭЛ ЗА ЮУ ЗАХЧИН БАНДИ АА???
зочин (202.131.228.20)
За за хачин царайт минь худлаа битгий донгосоод бай. Чиний ярих хийх хоёр үргэлж эсрэг байдаг шүүдээ