Ражив Гандийн нэрэмжит ҮУПК болон БХЯ, ЗХЖШ хамтарсан ээлжит сургалт эхэллээ

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт Хүчний Жанжин Штаб хамтран Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард иргэдийн амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байгаа Зэвсэгт хүчний Жанжин штабын харьяа анги нэгтгэлийн ахлагч нарт мэргэжлийн сургалтыг үе шаттайгаар зохион байгуулахаар хамтран ажиллаж байгаа.

Энэ хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штабын харьяа анги нэгтгэлийн ахлагч нарын мэргэжлийн ээлжит сургалт 2018 оны 5 дугаар сарын 10-нд ҮУПК  дээр эхэллээ. Уг 21 хоногийн сургалтаар Анхан шатны баримт бүрдүүлэх, хөтлөх, Санхүүгийн анхан шатны тайлан гаргах, програм ашиглах зэрэг хэд хэдэн чадамжийг эзэмшүүлэх юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)