“Цалинтай ээж” хөтөлбөрийн тавдугаар сарын мөнгийг олгож эхэлжээ
- 2018-05-13
- Нийгэм
- 0

“Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр 0-3 хүртэлх насны хүүхдээ гэртээ асарч буй эхчүүд сар бүр 50 мянган төгрөг авах болсон. Ингэхдээ ээжүүдийн цалинг сар бүрийн 20-нд олгож байхаар Засгийн газар тогтоосон билээ.
Энэхүү хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш ээжүүдийн цалин болох 50 мянган төгрөг сар бүрийн 20-ноос хойш олгогддог байсан. Харин энэ тавдугаар сарын "Цалинтай ээж" хөтөлбөрийн 50 мянган төгрөгийг “Капитал” банк олгож эхэлжээ.
Өнөөдрийн байдлаар “Цалинтай ээж” хөтөлбөрт 0-3 насны хүүхдээ асарч буй 125 мянга гаруй ээж хамрагдан сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж авч байна.
Урьдчилсан тооцоогоор 0-3 насны хүүхэдтэй 135 мянган эхэд нийт 81 тэрбум төгрөгийн тэтгэмж олгохоор улсын төсөвт суулгаж өгсөн байдаг.
Б.Саруул

Сэтгэгдэл (0)