Энэ оныг "жуулчны жил" болгон зарлалаа
- 2018-05-13
- Нийгэм
- 3

БОАЖЯ, Монголын аялал жуулчлалын холбооноос энэ оныг “жуулчны жил” болгон зарлалаа. Энэ үеэр БОАЖЯ, Монголын аялал жуулчлалын болон Монголын Кулинарын холбоо жуулчдад үйлчлэх үйлчилгээний стандартыг хэвшүүлэх тухай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. Тус санамж бичгийн хүрээнд “Ногоон эко аялал жуулчлал” бий болгох, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй ресторан, зоогийн газар болон жуулчны баазуудын үйлчилгээний эрх зүйн орчныг сайжруулах замаар бизнесийн таатай, эрүүл орчин бүрдүүлэх, чанарын зэрэглэл, стандартыг шинэчлэх, дунд, урт хугацааны хөтөлбөр батлах, зочид буудал, гэр бааз, зочны тусгай байр, үйлчилгээний бүх төрлийн тээврийн хэрэгсэл, хоолны газрыг ангилах ажлыг хэрэгжүүлэх аж. Мөн байгалийн аялагч нарт үзүүлэх үйлчилгээний тодорхой заалт журмыг батлах, үйлчилгээний ажилчдын сургалт, ажлын хувцасны онцлог, таних тэмдэг лого, туг дарцгийг хэрхэн ашиглах сургалт зохион байгуулна.
Дэлхийн өндөр зэрэглэлийн зочид буудлын сүлжээнд өөрийн орны зочид буудал, гэр баазыг оруулах стандарт хангуулах, дархан цаазат болон түүхийн дурсгалт газар орчмоор аялж түр буудаллах, аялах үйлчилгээний татвар хураамжийг тодорхойлж мөрдүүлэх зэргийг шат дараатай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан судалгаагаар Ази Номхон далайн улс орныг өнгөрсөн жил 209 сая жуулчин зорьсон бол энэ тоо 2026 онд 539 сая болж нэг дахин нэмэгдэх тооцоо гарчээ. Манай улсад сүүлийн арван жилд дунджаар 475 мянган жуулчин ирсэн бөгөөд энэ тоог цаашид нэмэгдүүлэхэд нийтийн хоолны салбар хамгийн чухал нөлөөтэй гэж үзэж байна. Иймд олон улсын хэмжээнд хүргэхийн тулд Дэлхийн тогооч нарын нийгэмлэгийн стандартын дагуу 200 гаруй стандартаар аудит хийж, Монголын Кулинарын холбоо “Кулинарын од”-той тогоочийг бий болгож байгаа аж.
Б.Саруул

Сэтгэгдэл (3)
juulchin (122.201.23.226)
gadnaas juulchid ireed bairlah gazar hangalttai bgaa biluu , bolovson jorlon hed bn, camp ntr geed mun uzeh gazar u bilee ene bugdiig bodoj bj zarlah heregtei .
Nam bus irgen (103.57.94.174)
Yun ert zarladag yum be kkk.
Zochin (114.200.108.4)
Uzuuleh uym mash hovor,uilchilgee taaruu,beltgel nogoo ongorson jiluudin adil