Ариун цэврийн өрөөг түгжих бус ашиглах гэж байгуулдаг

Саяхан чухал хэрэгтэй санааг фэйсбүүк хуудаснаас олж уншлаа. Нэгэн ээж “Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүх банк ариун цэврийн өрөөтэй болмоор юм. Хүүтэйгээ хамт банк ороод дугаараа хүлээж байх зуур ариун цэврийн өрөөндөө гаднын хүн оруулахгүй гээд хамгаалагч хэлж байх хооронд хоёр настай хүү минь гарч тэсэлгүй өмдөндөө шээчихлээ. Хүү минь ичээд явъя гээд зөндөө уйллаа” хэмээн фэйсбүүк хуудастаа уцаарлангүй бичсэн нь нэлээд олон хандалт авсан байх юм. Үнэндээ энэ бол Улаанбаатарын хөндөх ёстой асуудлын нэг. Иргэдэд зориулсан нийтийн ариун цэврийн байгууламж нийслэл хотод хүрэлцээ муутай.

Ихэнх нь хаалгаа барьсан, түгжээтэй байдаг болжээ. Түүнчлэн байгууллагууд ариун цэврийн өрөөгөө үйлчлүүлэгчдээ ашиглуулдаггүй. “Мөнгийг нь төлөөд ч болтугай хүүхдээ бие засуулья” гэж гуйж байх олон эцэг, эхийг харж л байсан. Ялангуяа иргэд олноор үйлчлүүлдэг байгууллага, худалдааны төвүүд ариун цэврийн өрөөгөө түгжилгүй иргэдэд нээлттэй ажиллуулах ёстойг энэ мэт жишээ бидэнд харуулж байна. Аялал жуулчлалын улирал эхэлсэн өдийд нийслэл хотын шийдэх ёстой асуудлын нэг нь ариун цэврийн байгууламж гэдгийг холбогдох албаныхан анхаарууштай. Түүнчлэн нийтийн бие засах газрын хүрэлцээ муу энэ үед олон нийт ихээр үйлчлүүлдэг банк, худалдааны төвүүд ариун цэврийн өрөөгөө түгжих бус нээж ашиглуулах нь зөв зүйтэй гэдгийг энэ мэт санал сэтгэгдэл хэлж байгаа юм.

Г.НЯМСҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (10)

  • Зочин (122.201.26.13)

    2018-05-14

    Зөв санаа дэвшүүлсэн. байна. Олон нийтэд үйлчилдэг газрууд ариун цэврийн өрөөгөө нийтэд үйлчлүүлэх хэрэгтэй. Санал нэг байна

  • зочин (202.21.116.66)

    2018-05-14

    уг нь энд тэнд Мөнхбаяр хотын дарга байхдаа барьсан их ч мөнгө зарж хсэн өчнөөн 00 байгаа бүгд цоожтой манайх шиг оо оо шийдээгүй шиидсэн 1 нь бүгд мөнгөөр үйлчилдэг орон дэлхийд байхгүй байхаа тэнэг шүү

  • zocin (66.181.161.10)

    2018-05-14

    Дэлгүүр банк.үйлчилгээний газрууд ариун.цэврийн өрөөгөө түгжээд өөрсдөө ээлжилж түлхүүрээ барьж гүйгээд байдаг.хүн ихээр очдог газрууд дүүрэг.албан газрууд.эмнэлэг.шүүх. цагдаагийн байгууллага.ер нь дунд сургуулиудаас бусад байгууллагуудаар олон хүн хөлхдөг тул ариун цэврийн өрөөнүүдээ онгорхой байлгаж баймаар санагддаг.Энэ оо өрөөнүүдийн соёлтой үйлчлэх талаар шалгалт хмйх цаг болсон гадаа гудамжаар оо хэр хүрэлцээтэй албан газруудын оо тохижилт цүхн юмаа тавих .өлгөх угаалтуур.суултуурын а.ц.гар хатаагч

  • MGL (103.111.68.3)

    2018-05-14

    Хотод хувийн айлынхаас бусад бүх 00-оор хүн үйлчлүүлэх ёстой. Оруулахаас татлалзсан тохиолдолд мэдэгдээд торгуулж байх тогтолцоог бий болгомоор байна. Манай хот чихэрийн шинжин өвчний бүх шинж тэмдэг байна. -захын судаснуудад цус хүрдэгүй. Бүх туслах замаа нээгээд, зам болох болмжтой газруудыг нээгээд хялгасан судаснуудаа нээхгүй бол хөл, гараа тайруулна, хараагүй болно шүү. -цус өтгөрөөд цусны даралт ихэснэ. Дахин барилга барихгүй, дагавар хот бариачээ. бохироо дийлхээ болилоо. гэх мэтчилэн ямар олон шинж тэмдэг илэрч байнаа

  • yag unen (66.181.169.114)

    2018-05-14

    цоожтой ОО өрөө зөвхөн манай улсад л байдаг зүйл дээ.

  • зочин (203.91.118.180)

    2018-05-14

    Нямсүрэн чи цалинг нь авч байгаа бол цэвэрлэх ёстой, хэрэв ОО-нь түгжээтэй гээд үйлчлүүлэгчийг оруулахгүй байгаа бол тэр байгууллагын үүдэнд нь хүнд хөнгөнөөр бие засаад явахаас өөр яах вэ, тэд үйлчилгээ үзүүлж байгаа бол, олон нийтийг цуглуулж, дараалал, хүлээлт үүсгэж байгаа бол ОО-оор ч гэсэн үйлчлэх ёстой, хэрэв ОО-доо гадны хүн оруулахгүй гэж байгаа бол иргэдийг хүлээлгэхгүй хурдан шуурхай үйлчлэх хэрэгтэйш дээ

  • varane (122.201.31.172)

    2018-05-14

    Цоожлоод онгойлохгүй байвал хаалган дээр нь шээчих. Муу ч сайн ч шүүх чиний талд шүү.

  • (202.131.243.186)

    2018-05-14

    хүнд үйчилдэг газар болгон оо байх хэрэгтэй шүү дээ

  • Ганбат (66.181.170.229)

    2018-05-14

    Ёстой үнэн үг. Бид УБ-ын гудамжинд маш хэцүү байдалд байнаг ордог. Бид муу нэртэй урд хөршөөсөө сурах юмсан. 00-ийн асуудлыг ямар мундаг шийдсэн байна вэ. Зарим хүн үнэмшихгүй байх. Эр. Эм , Аөгжлийн бэрхшээлтэй гэхээс гадна Эрэгтэй хүүхдээ дагуулсан эмэгтэй хүн орох, эмэгтэй хүүхдээ дагуулсан эрэгтэй хүн орох гэж ангилсан байна шүү дээ.

  • TUGJIKHGUI BOL (122.201.31.237)

    2018-05-14

    TUGJIKHGUI BOL MANAIKHAN ASHIGLAJ CHADDAGUI YUMAA UURUU NEG NOOL AJILLUULAAD TSEVERLEED UZEEREI.НЯМСҮРЭН