Тавантолгойд амиа алдсан жолооч Inner Mongolia Zi Tuo International Trade компанид ажилладаг байжээ

Гашуунсухайт-Ганцмодны боомтод нүүрс тээврийн автомашины жолооч машинтайгаа шатаж, нас барсан золгүй хэрэг гарчээ. Машин шатаж буй бичлэгийг ойр хавьд байсан жолооч нар авч, цахим сүлжээнд оруулсан байна. Эх сурвалжуудын мэдээлснээр, талийгаач нь 24-47 АЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй машины жолооч бөгөөд жижиг Таван Толгойд олборлолт явуулдаг "Ажнай" Д.Бат-Эрдэнийн компанийн нүүрсийг борлуулдаг Inner Mongolia Zi Tuo International Trade гэгч компанид ажилладаг байсан аж.
 
Боомтын замбараагүй тээвэр, аюулгүй байдлын асуудлыг шийднэ гэж ярьдаг ч Гашуунсухайт- Ганцмод руу хэн дуртай нь тээвэр хийдэг эрсдэлтэй нөхцөл байдал арилахгүй байгаа гэнэ. Энэ жолоочоос гадна өөр нэг монгол жолооч мөн золгүйгээр амь насаа алдсан боловч хэргийн талаар тодорхой мэдээлэлгүй байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)