С.Баярцогтыг дахин нэг сар хорих шийдвэр гаргалаа

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Баярцогтыг үргэлжлүүлэн дахин нэг сар хорих шийдвэрийг гаргалаа.

Харин яг одоо Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б. Бямбасайханы асуудлыг хэлэлцэж эхлэв. Тэрбээр шүүх хуралд онлайнаар оролцож байгаа аж.

Өмнө нь буюу тавдугаар сарын 1-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаж, тэднийг 15 хоногийн хугацаатай үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан юм. Хугацаа дуусаж байгаа тул дахин хорих эсэхийг шийдэхээр өнөөдөр ийнхүү шүүх хурал зарлагдсан.

Авлигатай тэмцэх газраас Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг шалгаж байгаа юм. 

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)