Хөдөлмөрийн хамтын маргаан эхлүүлэх болсноо мэдэгдлээ

 

Эрүүл мэнд, шинжлэх ухаан, боловсрол, хөдөлмөрийн салбарынхны суулт тав дахь өдрөө үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан МҮЭХ-ны Ерөнхийлөгч Ш.Амгаланбаатар “МҮЭХ, Монгол Улсын Засгийн газартай хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэхээр тэргүүлэгчдийн хурлаар албан ёсоор шийдвэрлэлээ. Цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр эсэргүүцлийн жагсаал орон даяар зохион байгуулсан. Энэ хугацаанд Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Боловсрол соёл шинжлэх ухааны үйлдвэрчний холбоо, төрийн албаны үйлдвэрчний эвлэлийн бусад холбооноос Сүхбаатарын талбайд ажил хаялтын өмнөх суулт зохион байгуулж байна.

Тиймээс МҮЭХ-ны удирдлагууд шуурхай хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргалаа. Үүнд, Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж төрийн албан хаагчдын цалинг энэ оны хоёрдугаар улиралд багтаан 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг хүсч байна. Ирэх даваа гариг гэхэд тодорхой шийдэл гаргахгүй бол хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу Хөдөлмөрийн хамтын маргаан эхлүүлэх болсноо албан ёсоор мэдэгдэж байна гэлээ. Мөн тэрбээр “Бид цалинг нэмэгдүүлье гэж дөрвөн жил тэмцлээ. Энэ хугацаанд үйлдвэрчний эвлэлүүд эв нэгдэлтэй байж, тууштай тэмцсэн. Бидний эв нэгдлийг сарниулах, тэмцлийг олон нийтэд буруу ойлгуулах ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр хангалттай явж байна. Тиймээс энэ бүхнийг умартаж, хамтдаа тууштай тэмцэнэ” гэлээ. МҮЭХ-ны удирдлагууд Сүхбаатарын талбайд очиж суулт хийж буй Эрүүл мэнд, шинжлэх ухаан, боловсрол, хөдөлмөрийн салбарынхантай уулзан хамтран тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн юм.

У.ОРХОН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)