Сүүлийн хоёр жилийн дотор мянга гаруй хүн зам тээврийн ослоор нас баржээ

Дэлхийн хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн ослоор нас барагсдын тоогоор Монгол Улс тэргүүлжээ.

Тодруулбал 100,000 хүн тутамд харьцуулсан судалгаар Европын улс орнууд 9.2 хувь, Азийн улс орнууд 18.4 хувьтай гарсан бол Монгол Улсад 24.1 хувь, дэлхийн хэмжээнд 17.4 хувьтай байна. Монгол Улсын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осолд орсон хүмүүсийн 37 хувь нь нас барж, 63 хувь нь тахир дутуу болжээ.

Мөн манай Улсад сүүлийн хоёр жилийн дотор 1.035 хүн буюу гурван онгоц осолдох хэмжээний хүн зөвхөн зам тээврийн ослоор нас барсан байна.

Г. Сувдаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)