Төрийн албан хаагчийн хариуцлага нь ёс зүйн болон сахилгын гэсэн хэлбэртэй байна

Засгийн газар 2018 оныг Хариуцлагын жил болгон зарласан. Нэр бүхий судалгааны байгууллагуудын хийсэн судалгаанаас үзвэл төрд итгэх иргэдийн итгэл буурч байгаа нь тодорхой боллоо. Санал асуулгад оролцогсдын 75 хувь нь нийгэмд шударга бус байдал газар авч, сахилга, хариуцлага алдагдсан, төр хариуцлагагүй байна гэж хариулжээ.

Ёс зүй нь тухайн хүний зан, төлөвшил зэрэгтэй холбоотой учир хуульчлах нь зохимжгүй гэдэг ч өндөр хөгжилтэй орон, тухайлбал Канад, Япон зэрэгт энэ харилцааг зохицуулсан дүрэм, хууль байдаг. Эдгээрийг судлан Монгол Улсын эрх зүйн зохицуулалт, онцлогтой уялдуулж Төрийн албан хаагчийн хариуцлагын тухай хуулийн төслийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатараар ахлуулсан Ажлын хэсэг боловсруулж, хэлэлцүүлж эхэлжээ.

Хариуцлага гарцаагүй байх, зөрчилд нь тохирсон, давхардуулахгүй, олон нийтэд ил тод байх, төрийн удирдах албан тушаалтан нь албан хаагчийн сахилга, ёс зүйг манлайлдаг байх зэргийг төсөлд тусгасан байна.

Төрийн албан хаагчийн хариуцлага нь ёс зүйн болон сахилгын гэсэн хэлбэртэй байх аж. Ёс зүйн хариуцлагад уучлал гуйх, сайн дураараа албан тушаалаасаа чөлөөлөгдөх, харин сахилгын хариуцлагад сануулахаас эхлээд төрийн албанаас халах хүртэл арга хэмжээ авахаар төсөлд тусгажээ.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ЗОЧИН (202.9.40.24)

    2018-05-19

    ОЮУТНЫ АМЬД ЯВАХ , ТАВ ТУХТАЙ, АМГАЛАН ТАЙВАН СУРАЛЦАХ СУРГАЛТЫН ОРЧИНГ БҮРДҮҮЛЖ ЧАДААГҮЙ, АХЛАХ КУРСЫН ОЮУТНЫ ДАРАМТЫГ АРИЛГАХ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЖ ЧАДААГҮЙГЭЭС ТӨРИЙН ӨМЧИЙН ИХ СУРГУУЛЬ СУИС ДЭЭР 3 ОЮУТАН АЛТАН АМИА АЛДСАН ХАРАМСАЛТАЙ ХЭРЭГ ГАРСАН. ҮҮНИЙ ТӨЛӨӨ СУИС-ИЙН ЗАХИРАЛ Э.СОНИНТОГОС ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ АЖЛААСАА ӨГӨХ ЁСТОЙ. ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАР ИЙМ ХАРИУЦЛАГАГҮЙ, ЁС ЗҮЙГҮЙ ХҮМҮҮСТЭЙ ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙ ЮМ БОЛ ӨӨР ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХҮН МОНГОЛ УЛСААС ОЛДОХГҮЙ. ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЧАДАХГҮЙ ЮМ БОЛ ЁС ЗҮЙ, САХИЛГА БАТ, ХАРИУЦЛАГА ЭНЭ ТЭР ГЭЖ ХУДЛАА ЧАЛЧИХАА БОЛЬЧИХ ХЭРЭГТЭЙ. ЯАЖ ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ АНХААРАЛТАЙ ХАРЖ ХҮЛЭЭЖ БАЙНА !!!