НӨАТ-ын сугалаагаар 50 сая төгрөгийн азтан тодорлоо

Өчигдөр буюу 2018 оны  5 дугаар сарын 20-ны  өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол  явагдлаа. Энэ удаагийн тохиролд  2018 оны 4 дүгээр сарын 1-нээс 4 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, 2018 оны 5 дугаар сарын 19-ний 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 19,361,694 баримт  хамрагджээ. 

Үндсэн сугалааны тохиролд 56365763  дугаар тодорсон бөгөөд:

  • 1 сая төгрөгийн 174   
  • 200 мянган төгрөгийн 1769   
  • 50 мянган төгрөгийн 17549 баримт тохирлоо.

Та азтан болсон эсэхээ ebarimt.mn сайт болон ebarimt  аппликейшнээр орж шалгана уу. Супер шагнал буюу 50 сая төгрөгийн сугалаанд найман орон нь 22627273 гэж таарсан нэг баримт байгаа билээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)