Сүхбаатар дүүргийн Засаг даргыг АТГ-т өгөхөө мэдэгдлээ
- 2018-05-22
- Нийгэм
- 2

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга нарын хууль бус үйлдлийн талаар иргэн Д.Лхагвадорж өчигдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормааг хууль бусаар төсвийн мөнгөнөөс зарцуулж байна гэж мэдэгдсэн юм. Мөн дээрх асуудлаар 150 хуудас бүхий материалыг АТГ-т өгсөн ч алга болсон аж. Тиймээс хэвлэлийн бага хурал хийж, олон нийтэд мэдээлэл хүргэснийхээ дараа АТГ-т дахин хандахаа илэрхийллээ. Иргэн Д.Лхагвадорж “Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга нар тус дүүргийн XVI хорооны нутаг дэвсгэрт нэг хүнд зориулсан гүүр барьж байна. Баяр ёслол бүрт 100 саяас дээш төгрөгийн төсөв гаргаж баяр тэмдэглэдэг. Дүүрэг нь хогондоо баригдаад байхад л баяр тэмдэглээд байдаг. Өөрсдийн ашиг сонирхол бүхий компанийг тендерт ялуулж, тоотой хэдэн компанийг дэмждэг.
Жишээ нь, ахмадуудад бэлэг болгон өгөх ногоон цай авахын тулд 46 сая төгрөгийн тендер зарласан байна. Д.Баттулгын гэр бүлийн хүн, хамаатан садан нь бүгд Засаг дарга, зөвлөх, хуулийн хэлтсийн дарга зэрэг албан тушаал хашиж байна. Өөрөөр хэлбэл, Сүхбаатар дүүрэг Х.Болормаа, Д.Баттулга нарын тойрон хүрээлэгчдийн дүүрэг болсон. Энэ дүүрэгт ажиллаж байгаа хүмүүс “хэзээ халагдах бол” гэсэн айдастай ажиллаж, амьдарч байна. Ах дүү хамаатан саднаа нэг дор цуглуулж ажил хийлгэж буй байдал хэрээс хэтэрлээ. Энэ бүх асуудлаар би АТГ-ын дарга Х.Энхжаргал, Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн асан Г.Баасан нарт хандана. Сүхбаатар дүүргийн ИТХ-ын МАН-ын бүлгээс Х.Болормаа даргыг “620 сая төгрөг идсэн нь үнэн болно” гэсэн хурлын тэмдэглэлийг олон нийтэд хүргэсэн. Тиймээс энэ бүх хууль бус үйлдлийг таслан зогсоохын төлөө тэмцэнэ” гэв.
М.ЭНХ

Сэтгэгдэл (2)
(27.123.214.87)
ih sain ajildag ajilsag, hudulmurch hun shuu dee.tiim bhoroo udii zeregtei yvaa bailgui dee
Hogondoo daragdsan sb duureg (27.123.214.106)
Unen yumni tuluu yavj bga hun bn. Sn duureg suulin 2 jil hogondo daragdaj ungu zuse aldsan. Bolorma huviin hog teevrin companyudig shahaj huviin ashig sonirhloor handaj bga. Suhbaatar devshil hogni compani Zahiral oyun-erdene gej hognoosoo dor huuhen bdag. Alban tushaalin tuluu amia tavij uguhuus butsahgui yavhaar onogdson hogoo tseverleech oyun-erdenee. Bolormaatai niilj sbd-iig hogiin ovoo bolgochihloo. Bolormagin hurungu orlogin meduulgig hararai. Hamgin unetei tansag zereglelin 5 oron suuts, 5 mashintai.