Цахим сүлжээг зөв ашиглая
- 2018-05-27
- Нийгэм
- 3

Хэрвээ олж харж, анзаарч чадвал хүн бүрт, юм бүхэнд сайн сайхан, давуу чанар бий. Гагцхүү түүнийг өөртөө нээх нь чухал. Дэлхий даяарчлагдаж буй энэ цаг үед монголчууд өнөөх л өөнтөгч зангаараа цахим сүлжээнд ч сэжиглэнгүй хандаж буй. Өөрөөр хэлбэл, олон нийтийн цахим сүлжээ буюу фэйсбүүк, твиттерийг бүр хориглох талаар ч санал дэвшүүлээд эхэлсэн. Гэтэл эдгээр цахим хэрэгслийг дэлхий нийтээрээ хэрэглэдэг бөгөөд мэдээлэл солилцох хамгийн шуурхай хувилбар болсон гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Цахим сүлжээний тусламжтайгаар элдэв хэрэг зөрчилд хяналт тавиад зогсохгүй хариуцлага тооцуулах бүрэн боломжтой болсон юм. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд явган хүний гарц дээр машинаа байрлуулсан жолооч “school police”- ийн шаардлагыг хүлээж авахгүйгээр барахгүй түүнийг өшиглөж зодсон хэрэг гарсан. Энэ талаар нэгэн иргэн бичлэг хийж, балмад этгээдийн үйлдлийг баримтжуулснаар харьяа дүүргийнх нь цагдаагийн хэлтсээс шалгаж эхэлсэн.
Үүний өмнө VOICE шоуны нэгэн оролцогч аавтайгаа хамт гэрийнхээ цонхоор хийн буугаар буудсан бичлэгээ фэйсбүүк хуудсандаа байршуулсантай зэрэгцэн мөн л харьяа дүүргийн цагдаагийн хэлтсээс хэрэг үүсгэн шалгаж эхэлснээ мэдэгдсэн. Хэн нэгнийг гүтгэж харлуулах, элдэв бараа зарж хүн хулхидах гэх мэтэд цахим сүлжээг ашиглахаас илүүтэй дээр дурдсанчлан аливаа болж бүтэхгүйг баримтжуулж, хууль хяналтынхны анхааралд оруулах тухайд иргэд идэвхтэй ажиллах хэрэгтэй байна. Техник, технологийн буюу сошиал орчны давуу талыг зөв ашиглаж чадвал олон зүйлд эерэг үр дүн авчрах боломжтойг дээр дурдсан баримтаас харж болох нь ээ.
М.ӨНӨРЖАРГАЛ

Сэтгэгдэл (3)
(202.131.242.254)
Zarim ni barag 00 orj sheej baaj bgaagaa FB-d tawih ni holgui baihiin. Tend ochloo, tiim yum hiilee, teglee, ingelee geed. Yuu ni sonin bga yum bol buu med. Eswel busdad gaihuulaad bgaan bolowuu?. Hotoos garaad 100 yawsan zurgaa tawih jisheenii. Tegtel 100 baitugai 10.000 yawsan, uzsen yum ihtei humuus tgj Post oruuldaggui shuude. Joohon nudee neemeer yumdaa zarim hooson tolgoitnuud.
Zochin (202.131.243.190)
Bur ali kompyuterees setgegdel bichij bgaag hyanadag bolchihson shuu dee. Toon jisheelbel omno setgegdel bichsen hunii 43.242.243.41 gesen dugaar henii, haanahiin, ali gazriin hen gedeg hun geed l shuud meddeg bolson shuu dee. Alivaa yumand bolgoomjtoi handaj baihiig irgeddee sanuuliya
(43.242.243.41)
НҮБ-ын Хүний Эрхийн зөвлөлөөс хувь хүн интернэтэд өөрийн мэдээлэлээ нийтэд ил гаргахгүй, нууц нэрээр хандах нь хүний эрхийн салшгүй хэсэг гэж 2015 онд хүлээн зөвшөөрчээ. Гэтэл манайд хянана гэж балайрах юм