Он гарсаар ДОХ-ын таван тохиолдол шинээр бүртгэгджээ
- 2018-05-22
- Эрүүл мэнд
- 0

Улсын хэмжээнд халдварт өвчнөөр өвчлөгчид 2018 оны эхний 4 сард 13418 болж, өмнөх оны мөн үеэс 3298 (19.7%)-аар буурахад гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 2145 (62.7%)-аар, салхин цэцгээр өвчлөгчид 1415 (32.3%)-аар, трихомониазаар өвчлөгчид 97 (6.0%)-гоор, сүрьеэгээр өвчлөгчид гонококкт халдвараар өвчлөгчид 100 (6.5%)-гаар, 66 (5.0%)-гаар буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Харин цусан суулгаар өвчлөгчид 529 (90.6%)-өөр, мөөгөнцрөөр өвчлөгчид 31 (5.7%)-ээр, тэмбүүгээр өвчлөгчид 92 (4.4%)-оор тус тус өсжээ.
Улаанбаатар хотод 2018 оны 4 дүгээр сард ХДХВ/ДОХ-ын 5 тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 260 болсон байна.

Сэтгэгдэл (0)