Залуучууд авлигын эсрэг тэмцэнэ

АТГ, МЗХ, МОХ, Монголын сурагчдын холбоо хамтран өнгөрсөн оны арванхоёрдугаар сард авлигаас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг эхлүүлэх, иргэд олон нийтийн хяналт, иргэний нийгмийн байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, идэвх санаачилгыг дэмжих чиглэлээр санамж бичиг байгуулсан. Тус санамж бичгийн хүрээнд дээрх холбоод авлигын эсрэг “Өөр ирээдүйн төлөө залуус нэгдэж байна” аяныг эхлүүлж байгаа бөгөөд үйл ажиллагааныхаа нэгдсэн төлөвлөгөөг хэлэлцэн баталжээ. Энэхүү төлөвлөгөө нь Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг дэмжин ажиллахад чиглэж байгаа бөгөөд уг төлөвлөгөөгөө АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, комиссар Т.Баярхүүд өчигдөр гардуулан өглөө. Энэ үеэр МЗХ-ны Бодлогын хэрэгжилтын зохицуулах газрын дарга Ө.Шинэхүү төрийн албанд үнэнч шудрагаар ажиллаж байгаа залуучуудыг үнэлж, сурталчлахыг авлигатай тэмцэх гол зарчмаа болгож байгааг онцоллоо. Тэрбээр “Хар бараантай тэмцээд хар барааныг өөхшүүлдэг.

Харин бид шудрага үнэнийг дэмжинэ гэдэг уриалгыг дэвшүүлж, үүнийхээ бэлэг тэмдэг болгон энгэртээ бичгийн хавчаар зүүж авилгатай тэмцэж буйгаа илэрхийлж байна. Бичгийн хавчаарыг сонгох болсон шалтгаан нь нийгэмд болж бүтэхгүй байгаа муу муухай бүхнийг хавчиж гаргах ёстой гэсэн агуулгыг илтгэнэ” гэв. “Өөр ирээдүйн төлөө залуус нэгдэж байна” аяны хүрээнд олон үйл ажиллагааг зохиох бөгөөд АТГ-ын албан хаагчдад хавчаараа зүүж өгснөөр эхлэх юм байна. МОХ-ны зүгээс тус аянд их, дээд сургуулиудын дунд сурагч багшийг бэлдэж үйл ажилгааг явуулах бүх боломжийг нь хангаж байгааг мэдэгдлээ. Харин Монголын сурагчдын холбоо нийслэлийн есөн дүүрэг, дөрвөн аймгаар нийт 4000 гаруй сурагч, эцэг эхэд сургалт сурталчилгааг хийж байгааг МСХ-ны нарийн бичгийн дарга Г.Төгсөө танилцуулав.

М.ОРГИЛ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)