Өнөөдрөөс суулт хийхгүй

Төрийн албан хаагчдын үндсэн цалинг энэ оны II улиралд багтаан 50-иас доошгүй хувиар нэмэх шаардлагыг тавьсан албан хаагчид Сүхбаатарын талбайд есөн өдөр суулт хийлээ. Харин өнөөдөр энэ суулт түр завсарлахаар болсон байна. Учир нь Засгийн газраас суугчдын тавьж буй шаардлагыг судлах ажлын хэсгийг байгуулах шийдвэрийг өнөөдөр гаргалаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын ахалсан тус ажлын хэсэг шаардлагыг судалж, шийдвэр гаргах хүртэл суулт завсарлах юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)